Маргааш УИХ, Намын бага хурал болно
Хувиар ёсоор пүрэв, баасан гаригуудад УИХ-ын нэгдсэн хуралдаан болдог билээ. Харин өчигдөр Ерөнхий сайд С.Баяр албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу, маргааш УИХ ээлжит бус хуралдаан хийхээр зарлалаа. Хуралдаанаар С.Баярыг хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, албан ёсоор ажлаас нь чөлөөлөх юм.
Харин шинэ ерөнхий сайдыг МАХН-аас нэр дэвшүүлэн, оруулж ирэх ёстой. УИХ-аас албан ёсоор Ерөнхий сайд С.Баярыг чөлөөлсний дараа МАХН-ын бага хурал болж, дараагийн ерөнхий сайдын тодруулах юм. Намын бага хурал маргааш үдээс хойш болох бөгөөд МАХН-аас гарсан шинэ Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид айлтган, хэлэлцэнэ.
Хүн бүхэн л дараагийн ерөнхий сайд хэн бэ? хэмээн асууж байгаа энэ үед төрийн ордон, улстөрийн “тогоонд” нилээд хэдэн эрхмийн нэр “хэсэж” явна. Хамгийн магадлал өндөртэй нь одоогийн Гадаад хэргийн сайд Сү.Батболд байна. Түүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Эрдэс Баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт зэрэг хүмүүсийн нэр сонсогдож байна.