2022.05.31

Сэлэнгэ аймгийн 7 сум, хоёр тосгоны хүүхдүүд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдаж байна

Сэлэнгэ аймгийн 7 сум, хоёр тосгоны хүүхдүүд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдаж байна. Энэ үйл ажиллагаа 5-дугаар сарын 27-ны өдрөөс 06-дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Мишээл Хүүхдийн Сан, холбогдох сумдын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран хүүхдийн шүдний үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээг зохион байгуулж эхэллээ.

Ирээдүйн эрүүл иргэнийг төлөвшүүлэх ач холбогдолтой чухал арга хэмжээнд цаг зав, сэтгэлээ зориулан ажиллаж буй эмч нар болон  албаны хүмүүстээ талархал илэрхийлье