2022.05.18

Монгол улсын Ерөнхийлөгчийн хамтаар Сэлэнгэ аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт  Сэлэнгэ аймагт 2 өдрийн турш ажиллалаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд улс орон даяар идэвх, зүтгэлтэй оролцож байна. 

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь “Тужийн нарс”-ны цогцолборт газрын ойжуулалт, нөхөн сэргээлттэй танилцлаа. Энэ үеэр “Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд тус аймаг бүх талаар манлайлан оролцох боломжтой гэдгийг онцолсон юм. 

Тужийн нарсны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын 1 га талбайд мод тарилаа.