2022.05.31
Н.Энхболд: Үндэсний наадамд барилдаж байгаа бөхчүүд допингоос ангид байх ёстой
Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадам сар гаруй хугацааны дараа болох гэж байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна.
Хэдийгээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Иймд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгөх талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд байнгын хороо болон чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаан
Үндэсний бөх сайн барилдаж байгаа хүмүүс бусад Олон Улсын спортоор хичээллэж чадна. Гэтэл цаашдаа монгол бөхөөр хичээллэдэг залуу ОУ-ын тэмцээн уралдаанд орохдоо допинг хэрэглэсэн асуудал гарвал яах уу. Допинг эрүүл мэндэд муу, үр удамд нь нөлөөлнө, гаргаж байгаа амжилт нь хуурамч болно. Иймд Үндэсний наадамд оролцогч допингоос ангид байх ёстой, өөрсдөө допинг хэрэглэж болох хуулийн заалтыг оруулж өгч болохгүй. Иймд энэ хуульд том жижиг наадам хамаагүй допингоос хол байх талаар хуулийн заалтын тусгаж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Допингийн асуудлыг хуульд маш тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Ямар хариуцлага ногдуулах,түүнчлэн алдаагаа зассан тохиолдолд эрхийн яаж сэргээх талаар бас оруулах ёстой.
Тэрээр, Үндэсний их баяр наадам нь Монголын соёлын өв болохын хувьд уламжлалт байдлаар цаашид хадгалж үлдэхээс гадан шинэ, хуучин соёлыг хэрхэн хослуулах талаар анхаарах талаар саналаа хэлж байсан юм. нь зүйтэй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn