2022.05.20

Н.Наранбаатар: Автозамын С зөвшөөрлийг худалдан авагчдын зөршөөрлөөр олгоно гэдэг үнэн үү, тодруулж өгнө үү?

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Сангийн яам, Уул уурхайн яам тээврийн бодлогыг мэддэг болж, С зөвшөөрлийг мэдэж, уурхайнуудад өгнө гэж ойлгосон. Уурхайнууд худалдан авагчдынхаа саналаар С зөвшөөрөл өгнө гэж ойлгосон. Тээвэрчид бас хэвлэлийн бага хурал хийж байсан. Хэрвээ ингэж явбал буруу шүү. Худалдан авагч гэвэл урд хөрш л байгаа. Үүнээс бол үндэсний хэдхэн компаниудаа дампууруулах вий. Энэ асуудал дээр нухацтай хандаж, жолооч нар болон үндэсний эрх ашгаа дээгүүр тавьж ажиллаарай.Тээврийн бодлогоо өөр яаманд шилжүүлэх гэж байна уу.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.      

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn