2022.05.17
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудлыг хэлэлцлээ
/2022.05.13/-нд Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, Боловсролын Шинжлэх ухааны яамтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал ажилтнуудын цалин хөлсний асуудлаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш ажилтны дунд уулзалт зохион байгууллаа.
МҮЭСТО-нд зохион байгуулагдсан тус уулзалтаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт яамны зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, багш ажилтны тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөлд тусгах саналыг авав.
Уулзалтын эхэнд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МБШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир нар нээлтийн үг хэлж мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдаж буй асуудал бүрийг хэлэлцэж, авах арга хэмжээгээ тодорхойлж цаашдын төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг онцолж байв.
Энэ үеэр багш ажилтнуудын зүгээс дэвшүүлж байсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын бодлого, төсөв, эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд чиглэсэн нийгмийн түншлэл, багш ажилтны цалин хөлс, нийгмийн асуудал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөл ажлын байр зэрэг тулгамдаж буй асуудлаар МБШУҮЭХолбоо болон БШУЯ хамтарсан панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn