БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллалаа
2022.05.17

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллалаа

Сайд ажиллах үеэр “Цахим говь” ТББ-ын дэргэдэх Робот урлангаар зочиллоо.

Тэрээр, сурагчдад анги өгсөх тусам STEAM боловсролыг шат дараатай эзэмшүүлж, багаас нь инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн тус сургалт нь техник сэтгэлгээнээс гадна асуудал шийдвэрлэх, багаар хамтран ажиллах, нийгмийн харилцааны ур чадварт суралцах зэрэг цогц чадварыг эзэмшүүлдэг онцлогтой. Цахим говь төрийн бус байгууллагынхан 2016 оноос 3-аас дээш насны сурагчдыг тус сургалтанд хамруулж иржээ. Цаашид компьютерт суурилсан кодинг хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар хэллээ. Ирээдүйд цахим технологийн салбар хамгийн их эрэлттэй мэргэжил болох тул хүүхдэд багаас нь цахим хэрэглээний зөв ойлголт, боловсрол эзэмшүүлэхийг зорьж буй нь маш зөв санаачилга юм гэдгийг хэлж байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn