
Тоон гарын үсгээ ашиглан банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг авах боломжтой болно
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монголын банкны холбоотой хамтран тоон гарын үсгийг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх талаар уулзалт сургалтыг өнөөдөр /2022.05.06/ зохион байгууллаа.
Уулзалтад Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк, Ариг банк, Тээвэр хөгжлийг банк, Капитрон зэрэг банкуудын систем хөгжүүлэлтийн багийн төлөөллүүд, УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, тус газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, ахлах мэргэжилтэн О.Тунгалаг, “Тридум Э-секьюрити” ХХК-аас системийн инженер Б.Баянмөнх, Б.Бямбадорж, Б.Баярсайхан нар оролцож иргэнд олгосон тоон гарын үсгийг банкны систем, АТМ-д хэрхэн хэрэглэж нэвтрүүлэх талаар санал солилцов.
Иргэд удахгүй тоон гарын үсгээ ашиглан банк санхүүгийн байгууллагын үйлчилгээг авах боломжтой болох юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn