Цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхэллээ
2022.05.03

Цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг доорх хуулийн төслүүдэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм. Эдгээр батлагдсан хуулиуд хэрэгжиж эхэллээ.

Цахим хөгжил, интернет харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар, тэр дундаа цахим мэдээллийн аюулгүй байдлын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал алхам болсон.

  •  "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай",
  • "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай",
  •  "Цахим гарын үсгийн тухай",
  • "Кибер аюулгүй байдлын тухай" хуулиуд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд болон төрөөс үзүүлдэг үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, улмаар иргэдийн бухимдал үүсгэж чирэгдүүлдэг мэдээллийн хаалттай байдлыг нээлттэй болгох, бүх шатны хүнд суртал, дарамтыг багасгах замаар авилгалыг бууруулахад эерэг үр дүнд авчрах чухал ажлын эхлэл болж байна. Иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, гар утас гэх мэт хувийн мэдээлэл, хурууны хээ, царай таних технологид суурилсан биометрик өгөгдлийг ААН, байгууллагууд дураараа ашиглахгүй боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn