Өнөөдөр 4 хууль, 3 тогтоолын төсөл хэлэлцэнэ
2009.10.15

Өнөөдөр 4 хууль, 3 тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдана.


1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУД танилцуулна.

3. Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна.
- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

4. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР танилцуулна.
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн СУ.БАТБОЛД танилцуулна.

5. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.СҮХБААТАР танилцуулна.

6. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Л.ПҮРЭВДОРЖ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

7. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.