2022.05.02

“Кембриджийн хөтөлбөр”-ийн заах арга зүйч багш бэлтгэх сургалтад 28 багшийг хамрагдаж, сертификатаа гардан авлаа

“Учралын цаг” хөтөлбөрийн хүрээнд жил бүр Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн англи хэлний багш нарын дунд “Кембриджийн хөтөлбөр”-ийн заах арга зүйч багш бэлтгэх сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил тус сургалтад 28 багшийг хамруулан бэлтгэж сертификат гардууллаа.

Ирэх хичээлийн жилд УИХ-ын гишүүн Н.Учрал тус хөтөлбөрт бэлтгэгдсэн багш нарынхаа тусламжтайгаар Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад “Кембриджийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн суралцагчид олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшиж гадна, дотнын их дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдах тодорхой боломж, бололцоо нээгдэх юм.

Тэрээр, Дэлхийн шилдэг боловсон хүчин, эх орныхоо ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг иргэнг төлөвшүүлэн гаргахад энэхүү хөтөлбөрийн багш нар маань манлайлал үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Багш, сурган хүмүүжүүлэгч чадвартай байх тусам Монголын ирээдүй гэгээтэй байна гэдэгт итгэдэг тул боловсролын салбарыг үргэлж дэмжиж, шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn