2022.04.21
“Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2022.04.21/ боллоо.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар усны салбарт тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ажлын санал санаачилга болон тэргүүлэх асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх арга замын талаар онцлон хэлэлцлээ.
Усыг зохистой хэмнэлттэй ашиглах, бохирдлоос хамгаалах, усны ундаргыг нөхөн сэргээх, нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байна.