2022.04.13

Б.Саранчимэг: Ус бохирдуулсан ААН-үүдээс төлбөрөө бүрэн авж чадсан уу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны /2022,04,13/-ны өдрийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

2019 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, гол нь цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал ус цэвэршүүлэх газруудыг бодлогоор дэмжих ажлыг эхлүүлсэн. Усны газар удаан ажиллаж байна.Хуулийн гол үйлчлэлд ус бохирдуулах аж ахуй нэгж байгууллагын талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлсэн үү. Энэ хугацаанд аж, ахуй нэгж бүрээс ус бохирдуулсны төлбөрийг бүрэн авч чадсан уу.

Ус их бохирдуулсан бол их төлбөр, бага бохирдуулсан бол бага төлбөр төлөх ёстой. Гэтэл их ус бохирдуулсан том газрууд яагаад бага төлбөр төлөөд байна уу. Хуулийн дагуу яам журам боловсруулаад лимит тавьж, төлбөр авч, Уур амьсгалын санд энэ төлбөр төвлөрөх ёстой. Энэ мөнгө төвлөрөөгүй байна.Төлбөр авч байгаа гол зарчим бол усны нөөцөө хамгаалах, байгууллагуудад цэвэрлэх байгууламжтай болох шаардлага тавьж байгаа.      

Түүний асуултад албаны мэргэжилтэнүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn