Ажлын хэсгийн гишүүд Завхан Аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодод ажиллалаа
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Завхан аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр (2022.04.14) ажлын хэсгийн гишүүд Завхан Аймгийн ҮЭ-ийн Холбооны анхан шатны хороодоор ажиллалаа.
Тодруулбал МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Завхан аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа нар "Завхан Аймгийн Нэгдсэн Эмнэлэг"-ийн эмч, ажилтнуудтай уулзаж тулгамдсан асуудлыг сонслоо. Энэ үеэр эмч эмнэлгийн ажилтнууд гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжиж буйтай холбогдуулан олон жил ажилласан туршлагатай эмч нарын цалингийн сүлжээнд өөрчлөлт ороогүй асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг ТҮЭМ шатлалаар цалинжуулдаг болгох, яаралтай түргэн тусламжийн тэрэгний жолооч нарын тэтгэвэрт гарах хугацааг урагшлуулах зэрэг зайлшгүй тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг хэлж байсан юм.
Мөн энэ үеэр МҮЭСТО-ны захирал Ц.Мөнхбаяр, МААХҮЭХ-ны дамга М.Алтанцэцэг, Нэгдмэл ҮЭХолбооны дарга Я.Алтантуяа нар тус аймгийн ТҮК, Музей, Номын сан, Соёлын төвийн ажилтан албан хаагчидтай уулзаж, салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонсов.
Түүнчлэн МБШУҮЭХолбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Завхан Аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Ганбаатар нар Завхан аймгийн Ерөнхий Боловсролын "Жавхлант цогцолбор" сургуулийн удирдлага, багш ажилтнуудтай уулзав. Уулзалтаар багш ажилтнуудын зүгээс төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн албан хаагчдын ажлын байрны баталгааг хангуулах, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх, багш үйлчлэгч гэж ялгалгүй таван жил тутмын тэтгэмжийг олгодог болох, ахмад багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг даалгаж байв. Энэ үеэр МБШУҮЭХолбооны дарга З.Цогтгэрэл гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны талаар танилцуулж дагалдан гарах журмын талаарх мэдээллийг өглөө.