МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишратай уулзлаа
2022.04.15

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишратай уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах хүрээнд Завхан аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Завхан Аймгийн Улиастай суманд "Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн" хоёр өдрийн турш хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишратай уулзаж, хамтарсан хөтөлбөрийн хүрээнд санал солилцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийн талаар хэлэв.

Тапан Мишра хэлэхдээ ҮЭ-ийн байгууллага дэлхийн аль ч улс оронд хүчтэй байр суурийг эзэлдэг. Гэсэн хэдий ч Ковид 19 цар тахлын хүнд үед түншлэгч талууд хамтран ойлголцож ажиллах хэрэгтэй хэмээн хэлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.