"Шинэ үе ногоон говь” хөтөлбөр хэрэгжинэ
2022.04.18

"Шинэ үе ногоон говь” хөтөлбөр хэрэгжинэ

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дараах мэдээллийг  бичжээ. Тэргээр, "Шинэ үе ногоон говь” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, сайхан үйлийг ажил хэрэг болгож байгаа 2005 оны төгсөлтийн Баатархүү тэргүүнтэй Ууганбаатар гүйцэтгэх захиралтай энэ байгууллагын залуус өнөөдөр спортын 4 төрлөөр 2 өдөр ур ухаан, хүч чадлаа сорих тэмцээнийг Дундговь аймгийн 1999-2009 оны төгсөгчдийн дунд зохион байгуулж байна.

Энэ хөтөлбөрийн нэг хэсэг болох 5 га д нутагтаа мод үрсэлгээ тарьж говио ногооруулах ажлаа эхэлж байгаа нь бахархууштай.
Монгол орны байгаль цаг уур, уур амьсгалын өөрчлөлт хамгийн хурдтай явагдаж, цөлжилтөд өртөж байгаа орны нэг нь Монгол орны газар нутаг. Энэ бүхнийг бид нүдээр үзэж, биеэр мэдэрсэн. Хамгийн сүүлийн 2021 оны мэдээллээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж байна.

Говьд мод ургадаггүй гэж зарим хүн буруу боддог.
Дундговьд мод үнэхээр сайхан ургадаг нутаг.
Аав минь Өлзийт сумын уугуул хүн байсан.
Би аавынхаа дурсгалд зориулж нутгийнхаа байгалийн цогцолборт Бага газрын чулуунд 2015 онд 500 мод тарьсан. Бүгд сайхан ургасан. Бүр доор нь зүлэг хүртэл ургаж, амьтан, шувууд цугладаг болсон.
Бүх малчид маань, иргэд маань, Дундговьчууд маань дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд, цөлжилтийг бууруулахын тулд, ирээдүй болсон хойч үедээ сайн сайхан нутгаа үлдээхийн тулд бидний энэ цаг үед хийж чадах цорын ганц зүйл чадах хэмжээгээрээ МОД ТАРЬЖ УРГУУЛАХыг УРИАЛЖ байна. Нутагтаа сая сая мод тарьж, улс орныхоо “НОГООН ТУСГААР ТОГТНОЛ”-ыг баталгаажуулах их үйлст нэгдээрэй гэж уриалъя.

хэмээн өөрийн цахим хуудаснаа уриаллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn