2021.11.09
Дундговь аймагт “шинэ хөдөө” хөтөлбөр хэрэгжинэ
Хөтөлбөрийн хүрээнд дараах ажил хийгдэнэ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг дараах зүйлийг орон нутагт нь хүлээлгэн өглөө.
- Сайнцагаан суманд дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 12 ширхэг, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг
- Баянжаргалан суманд дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж 6 ширхэг, бага оврын трактор, дагалдах иж бүрэн хэрэгслийн хамт, мөн инженерийн хийцтэй гүн өрмийн худаг
- Говь-Угтаал суманд зуны хүлэмж, хонь хяргах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт
- Дундговь аймгийн бусад 13 суманд иж бүрэн дуслын усалгааны систем бүхий зуны хүлэмж тус бүр нэг ширхэгийг олголоо.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-аас олгосон 46 ширхэг суурин компьютерыг Дундговь аймгийн ЭМГ-ын хамт олонд хүлээлгэн өглөө.
Дундговь аймгийнхаа 15 сумын удирдлагуудтай уулзаж, “Шинэ хөдөө” төслийнхөө хэрэгжилтийн талаар болон сум, орон нутгийн ард иргэд, малчдад тулгамдсан асуудлууд, өвөлжилтийн бэлтгэл, бэлчээр, худаг ус, малын эрүүл мэнд, удмын санг сайжруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох мэдээллийг авч, санал солилцлоо.
Гишүүний зүгээс санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн маань үр дүн сум орон нутаг, ард иргэдийн маань ахуй амьдралд бага боловч хувь нэмрээ оруулж, дэм тус болно гэдэгт итгэж байна гэсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn