Хэмнэлтийн бодлогод шилжин, улын төсвийг тодотгоно
2022.04.08

Хэмнэлтийн бодлогод шилжин, улын төсвийг тодотгоно

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хэвлэлийн хурал хийв. Тэд хэмнэлтийн горим руу шилжин, улсын төсвийн тухай хуульд тодотгол хийх болсон талаар мэдээлэв. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахална. Тэд УИХ-д өргөн барих уулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх  юм.

Сүхбаатарын талбайд иргэд хоёр өдөр дараалан жагсаж, үнийн, ханшийн өсөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар жагсаалд оролцсон залуусыг бид анхааралтай ажиглаж, шаардлагыг нь сонслоо. Тэд ажлаа хий гэсэн шаардлага тавилаа.

Улсын төсвийн энэ оны алдагдлыг бууруулан, шаардлагагүй зардлыг бууруулна. Үүнд машин, тавилга авах гэх мэт зардал багтана. Угаас хоёр хөршийн хил хаалттай байгаа тул худалдан авалтууд хойшилно. Мөнгөний болон төсвийн боллогоо уялдуулах арга хэмжээ авна.

Одоо бид хоёр өөр ханштай болоод байна.

Монголбанканд өөрийн өнг байхгүй, татвар цуглуулдаггүй, баялаг бүтээдэггүй. Тэгэхээр энэ банк мөнгө нэмж хэвлэх нь. Үүнийг эсэргүүцэж байна. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ажлын хэсэг шийдвэр гаргалаа гэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барина. Бид төсвийн төсөл боловсруулахгүй. Харин төсөлтэй танилцаад, хаана хэмнэлт хийж болох талаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх үүрэгтэй" гэв. 

Энэ онд улсын төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай хууль баталсан юм.  Энэ алдагдлыг тэнцвэржүүлснээр ханш буурна гэж тооцоолж байгаа аж.