
2022.03.25
Сэлэнгэ аймгийн Сант сумынхныг хүлээж авлаа
Монголын Нутгийн Удирдлагын Холбооны сургалтад хамрагдсан Сэлэнгэ аймгийн Сант сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг Даргын Тамгын Газрын хамт олны төлөөллийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сант суманд тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлэн харилцан санал солилцлоо.