
2022.03.17
“Хүнээ дээдэлж – Хамтдаа хөгжье” уулзалт зохион байгуулагдлаа
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй “Хүнээ дээдэлж – Хамтдаа хөгжье” аймгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдах хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаарх хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар оролцож Сэлэнгэ аймагт хийгдэж буй болон цаашид хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаар аймаг, сумын удирдлагуудтай санал солилцлоо.