2022.03.30
Д.Өнөрболор: "Дэлхийн эмч нарын өдөр"-ийн мэнд хүргэе
Цар тахлын нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилласан, цагаан нөмрөгт Баатрууддаа Баярлалаа.
Миний бие Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв санхүүгийн боломжоос гадна, гадаад харилцаа, бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг татаж, ашиглаж, хөрөнгө оруулалтуудыг Сэлэнгэ аймагтаа татахад өнгөрсөн хугацаанд анхаарч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудаа чадавхижуулах, мэдлэгжүүлэх, ур чадварыг сайжруулах ажлын хүрээнд 550 мянган ам.долларын санхүүжилт бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон баярт мэдээг дуулгахад таатай байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд та бүхэнд эрүүл энх сайн сайхныг хүсье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn