Б.Бат-Эрдэнэ: Энэ долоо хоногт байгаль орчны таван зөвшөөрлийг ил тод болгоно
2022.03.17

Б.Бат-Эрдэнэ: Энэ долоо хоногт байгаль орчны таван зөвшөөрлийг ил тод болгоно

2022 оны хаврын ээлжит чуулганаар  Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд хэлэлцлээ. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн Байгаль орчны тухай хуульд ховор ан агнахыг хуульд яагаад тусгаагүй байгаа тухай БОАЖ-ын сайдаас асуулт асуусан юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах хариултыг өглөө. 

 Тэрбээр “Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялагийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийг баталгаажуулахаар хуульчилсантай холбогдуулан Байгаль орчныг хамгаалах тухай болон нөлөөлөх байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Ялангуяа, энэ хуулийн өөрчлөлтөөр төрийн эрх бүхий байгууллагаас  хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар арга хэмжээний талаар мэдээлэл авах хүсэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргад гаргах заалтыг бид оруулж ирж байна. Байгаль орчинд нөлөөлж байгаа үзүүлэлт болох нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл авах, танилцах боломжийг олгох хүсэлтийг хэрэгжүүлэгчдэд гаргах болно гэдэг заалтыг оруулж ирж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бусад асуудал ил тод байх зарчим руу орно. Өнөөдрийн байдлаар БОАЖЯ 22 тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Энэхүү 22 зөвшөөрлийг бид дөрөвдүгээр сардаа багтаан бүгдийг нь цахимжуулах, ил тод болгох асуудлыг эхлүүлээд ажиллаж байна. Энэ долоо хоногт багтаан таван зөвшөөрлийг ил тод болгоно” гэв.