Ерөнхий зөвлөлийн хурлаар их хурлаас хойш хийсэн ажил, 2022 оны төсөв хэлэлцлээ
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн II хурал өнөөдөр /2022.02.23/ цахимаар болж аймаг, нийслэл, салбарын төлөөлөл 53 гишүүн оролцов.
Уг хурлаар”МҮЭ-ийн холбооны XXIII их хурлаас дэвшүүлсэн зорилтууд цаашдын үйл ажиллагааны тухай” илтгэлийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ”МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төслийн тухай” мэдээллийг Дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны мэдээллийг Хяналтын хорооны дарга Б.Энхжаргал нар гишүүдэд өглөө.