2022.02.21
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийн 20,28 дугаар хорооны иргэдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцлоо.
20-р хороо Гачуурт тосгоны иргэд эмнэлэг, цэцэрлэг сургууль, зам бүтээн байгуулалттай холбоотой ажлуудын талаар мэдээлэл авсан. Газрын алба, тог цахилгаан, дэд бүтэц, малчдын аж амьдралтай холбоотой санал хүсэлтээ хэллээ. Гачуурт тосгонд 4.7км авто замаас гадна, Ковидын нөхөн сэргээх сувилал, Насан туршийн хөгжлийн төв, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор хийгдэж байгаа. 2022 ондоо багтаж эхнээсээ ашиглалтад орно. Бусад асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллага, дүүрэг орон нутгийн удирдлагуудад уламжилж шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана.
28-р хороо та бидний хэлж заншсанаар Хужирбулангийн иргэд дэд бүтэц, авто зам, эмнэлэг, сервис центр гэх мэт асуудлын талаар саналаа хэллээ. 2022 онд 28-р хорооны 120-р сургуулийг өргөтгөж, боломжтой бол шинэ сургууль барьж байгуулах ажлыг санаачилна. Мөн тус хороонд Үндэсний хэмжээний томд тооцогдох IGM буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хүссэн авто замын ажил 5 хэсэгт хийгдэж байгаа бөгөөд эхний 3 хэсгийн замын ажил дууссан. Ирэх жилүүдэд 28-р хороо харанхуй гудамжгүй, иргэндээ ээлтэй хороо болж хөгжинө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn