Э.Батшугар: Чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой
УИХ-ын 2021.10.29-ний чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй, бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.
Тухайлбал Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул түүний үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуурй”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: