2021.11.16
Ерөнхий сайд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын бүрэн вакцинжуулалт үндэсний хэмжээнд 66 хувьтай байна. Бүүстер тунд нийт хүн амын 16 хувь хамрагдсан байна. Вакцинжуулалтын хувь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины нэг сая гаруй тун хандивласанд талархал илэрхийлэв.
Мөн манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн, КОВАКС-ын шугамаар дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд хүслээ. Ард иргэд ковидын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдсаны дүнд Монгол Улс энгийн амьдралд шилжин орж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра
Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэх, дэлхийн улс орнуудын хамтын их үйлсэд оруулах хувь нэмрээ улам нэмэгдүүлэхийг зорьж байгааг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ дурдаад: