2021.11.12
Сэлэнгэ аймагт “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжинэ
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Швейцарийн хөгжлийн агентлагийн (ШХА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Стефани Бурри болон албаны хүмүүсийг /2021.11.10/-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Швейцарийн хөгжлийн агентлагаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Орхон, Орхонтуул, Сант, Цагааннуур сумдад 2017-2020 онд “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Нэгэн зүтгэл Сэлэнгэ аймгийн Бэлчээр ашиглагчдын Холбоо”, МБАНХ-тай 2019 онд байгуулсан гэрээг амжилттай хэрэгжүүлэн дуусгасанд талархал илэрхийллээ.
“Ногоон алт-малын “Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл нь зөвхөн малчдын төдийгүй, байгаль орчин, эрүүл хүнсний аюулгүй байдлын талаас нийт иргэд хамааралтай тул орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын бүх түвшинд нэг зорилгоор хамтарч ажилласан төсөл юм.
Хатагтай Др. Стефани Бурритай Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Цаашдаа органик хүнс, хөдөө аж ахуй салбарыг эрчимжүүлэх, хамтран ажиллах ямар гарц боломж байгаа талаар ярилцлаа.
Швейцарийн хөгжлийн агентлаг нь бодлогын хүрээнд ямар салбарт, хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөгөөтэй байдаг бөгөөд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол сургалт болон-Засаглал гэсэн гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаа нь явж байгаа нь хамтран ажиллах олон боломжийг нээж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn