2021.11.09
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Ж.Сүхбаатар гишүүн УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд нарын хамт ОХУ-ын Холбооны зөвлөл (парламентын дээд танхим)-ийн дэд дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Тэрээр,
Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойн хүрээнд хүндэтгэлийн үдэлтийн зоог барьж, хоёр орны харилцааны асуудлаар өөрсдийн байр суурийг нээлттэй элэгсэг дотно ярилцлаа. Оросын гадаад бодлогын тэргүүлэх улс төрчийн нэг бол яах аргагүй энэ хүн. Миний хувьд гадаад бодлогын чиглэлийн хүн биш ч гэлээ хөрш орнуудынхаа талаар хууль тогтоогч улс төрчийн хувиар байнга анхаарч байдаг. Сонирхолтой хүнтэй танилцан ярилцсандаа баяртай байна. Харилцаа, хамтын ажиллагаа дараачийн зуун жилдээ улам бэхжин хөгжих болтугай.
хэмээн Ж.Сүхбаатар гишүүн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn