2021.11.02
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын ИХ-аар Боловсролын багц хуулийг хэлэлцэх гэж байгаатай уялдуулан боловсролын реформ хийх талаар санал солилцож, ХБНГУ-ын боловсролын дэвшилтэд туршлагын талаар ярилцлаа.
Мөн МСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулах, төгсгчдийг гаднын улс оронд дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх боломж олгох талаар ярилцав. Мөн Сэлэнгэ аймаг болон газар тариалангийн бүс нутгийн хөгжил, төлөвлөлтийн талаар санал солилцсон юм.