“Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2021.10.22

“Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын Парламентын Бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Монгол, Оросын хамтын ажиллагаа 100 жилд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, Хамтдаа XXI-р зуунд сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлийнхээ эхэнд хүнд хэцүү он жилүүдэд буюу “Халх гол”, “Аугаа эх орны дайн”, “Чөлөөлөх дайн” -ны цаг үед манай хоёр орны ард түмэн хэрхэн бие биендээ харилцан тусалж дайчин нөхөрлөл, найрсаг харилцаа бэхжсэн талаар дурьдаад, цааш нь хоёр орны харилцаа энх цагийн бүтээн байгуулалтыг хамтдаа эхлүүлж худалдаа үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухаан, урлаг спорт зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжин хөгжсөнийг онцоллоо.

Илтгэлийн төгсгөлд Шинэ зуунд манай хоёр орны худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал бодлоо дэвшүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn