2021.11.11

Ц.Цэрэнпунцаг: Хамгаалах эрх бүхий байгууллагуудыг нэмж болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Олон асуудлыг шийдэхэд зорьж байгаа ч гол зарчим байх ёстой. Мэдээллийн эзэн, мэдээлэл эзэмшигч хоёрын хооронд мэдээллийн хувьд зөрүүтэй байна. Мэдээллийн эзэн нь эзэмшигчээс муу мэдээлэлтэй байна. Үүнийг мэдээллийг эзэн мэдэж байх ёстой. Үүнийг тэнцвэржүүлэх ямар зохицуулалт орсон бэ? Энэ хууль мэдээллийн эзэн өөрийнхөө мэдээллийг мэдэж байх ёстой. Бас хамгаалах ёстой. Хамгаалах эрх бүхий байгууллагад ХЭҮК, цахим орчны мэдээлэлд Харилцаа холбооны асуудал Төрийн захиргааны байгууллага гэжээ. Өөр байгууллагад эрхийн өгөх хэрэгтэй, Иргэний нийгмийн байгууллагууд яагаад ороогүй вэ? Хамгийн иа мэдээллийг буруу ашиглах газар бол Төр. Үүнд ямар хамгаалалт байна. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn