Сонгинохайрхан дүүргийн малтай иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны малтай иргэдэд төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-10/313 дугаартай “Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх тухай” удирдамжийн хүрээнд СХД-ийн 32, 21 дүгээр хорооны малтай 85 иргэнд малын баас шивэхийг гудамжинд ил задгай асгахгүй байх, малын байр, хашааны ойр орчинд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх, улмаар малын халдварт, гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бууруулах тухай зөвлөгөө зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.
Батлагдсан хөтөлбөрийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилчид шүлхий, бог малын мялзан, хөх хэлтэх зэрэг малын гоц халдварт өвчин, бруцеллёз, боом, ям, сүрьеэ, галзуу, сальмонеллёз, листериоз зэрэг зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 32, 21 дүгээр хорооны мал аж ахуй эрхэлдэг 15 иргэнийг оролцуулан сургалт зохион байгууллаа.