2021.09.30
Төрийн ордны хойд талд байрлах бичил цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоё
УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичсэн байна.
Хотын төвд бараг ганц гэж хэлж болох ногоон бүс бүхий цэцэрлэгт хүрээлэнг хаагаад удлаа. Төр нь иргэдээсээ алга дарам ногоон байгууламжаа харамлах ёсгүй‼ Хүүхэд салхилуулах, хөгшид амарч суух цэцэрлэгт хүрээлэнгээ нээ хэмээн ТТХ-тай Газрын даргад албан тоот хүргүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn