
2021.09.25
Шинэ цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлүүллээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Салхитын 3 дугаар багт 150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон боловч тавилга, бусад тоног төхөөрөмжгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй болсон.
Уг асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зүгээс салбарын сайдад нь уламжилж 52.6 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийг 2021 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө яаралтайгаар шийдвэрлүүллээ.