2021.08.26
2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв агуулах ашиглалтад орлоо
Монгол Улсад Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оржээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оров.
Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна.