2021.06.21

Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  өнгөрсөн тавдугаар сарын 26-нд  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан.

Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.