2021.06.14

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн багш ажилтнуудтай уулзлаа

Тэрээр уулзалтын явцад боловсролын салбарын шинэчлэл, цахим шилжилтийн асуудлаар ярилцлаа.

Тэрээр УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Боловсролын багц хуулиудын талаар багш нартай санал бодлоо солилцов. Мөн УИХ-ын гишүүний хувьд боловсролын салбар дахь цахим шилжилтийг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч холбогдох хууль тогтоомжуудад ажиллаж байгаагийн зэрэгцээ сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүрэгтээ цахим сургалтыг дэмжих 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.

Түүнчлэн гишүүний тойрогт ажиллах төсвөөс Сүхбаатар дүүргийн төрийн өмчийн 25, хувийн хэвшлийн 24 сургуулийг хамруулсан Цахим сургалтын систем нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тус уулзалтаар багш нар төслийн үйл явц, үр дүнгийн талаар ярилцлаа.

Мөн дүүргийн ЭЕШ өгөх хүүхдүүдэд зориулан явуулж буй цахим сургалтын үр дүнг үнэлж бусдыгаа хошуучлан ажиллаж буй багш нар болон боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн багш нартаа салбарын шагнал гардуулсан юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Мөрийн хөтөлбөр дэх боловсролын шинэчлэлийн бодлого, хүн бүрт тэгш хүртээмжтэй боловсрол олгох, Монголын сум, дүүрэг бүрээс нэг шилдэг сурагч шалгаруулан дэлхийн топ сургуулиудад сургах хөтөлбөрүүдийг багш нартаа танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn