Хуульч өмгөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөв
2021.05.14

Хуульч өмгөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөв

ОУХБ-ын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр МҮЭ-ийн холбоо, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа МҮЭ-ийн холбооны Хуульч өмгөөлөгчдийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр буюу /2021.05.14/-нд үргэлжилж дууслаа.

Энэхүү сургалтын зорилго нь МҮЭ-ийн холбооны “Хуульч, өмгөөлөгчдийн баг”-ийн гишүүдэд Иргэний хууль, түрээсийн гэрээ, Зөрчлийн тухай хууль болон ҮЭ-ийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомжийн нарийвчилсан мэдлэгийг олгож, албан бус эдийн засагт ажиллаж буй ажилтнуудад зөвлөгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд оршиж буй юм.

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн уялдаа холбоо, амьдрал дээр зөрчигддөг зарим зүйл заалтын талаар МХХ-ны сургагч багш, Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Мөнхзул оролцогчдод тайлбарлаж өглөө.
Тэрээр аливаа хуулийн шинэчлэлийг хийхдээ бусад хуультай уялдуулж, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэх нь батлах хэрэгтэй. Хэрэв амьдралаас хол хууль тогтоомж баталж, мөрдөхөд дунд нь иргэд, байгууллага хохирдог тухай сануулж байв.

Түүнээс оролцогчид Зөрчлийн тухай хуульд оруулсан сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хугацаа, зорилго зорилтдоо нийцэж байгаа эсэх талаар асуултад хариулт авсан юм.

МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг хэлэхдээ,

МҮЭ-ийн холбоотой гэрээтэй ажилладаг хуульч, өмгөөлөгч та бүхний нөмөр нөөлөг их байдаг. Бид хамтран зохион байгуулалтад ороод асуудлаа шийдвэрлээд явдаг болохыг хүсч байна. Түрээслэгчдийн эрх зөрчигддөг байдал цөөнгүй гардаг. Тухайлбал, Дархан захын хүнсний лангуунууд хэвийн ажиллаж байхад барааны лангуунаас адил түрээс авч байсан. Үүнийг эсэргүүцэхээр лангуугаа өгөөд яв гэдэг хариуг захын захиргаанаас сонсох жишээний. Тэгэхээр та бүхэн түрээсийн гэрээний талаарх мэдээлэл авчихаад ийм байдалд орсон хүмүүст зөвлөгөө өгөх нь ҮЭ-д зохион байгуулалтад ороход дөхөм болно. Шууд ҮЭ-д нэгд гэхээр манайхан ухамсар, ойлголттой холбоотойгоор хойрго ханддаг. Цаг хугацаа их орно. Энэ хооронд тэнд ажиллагчид өөрсдөө хохирдог. Хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага гарч байна. Ажиллагчдын ажлын байр, хөдөлмөрлөх эрхээ хамгаалах асуудалд нь туслаад явах нь ҮЭ хэрэгтэй гэдэг сэдэл төрүүлэх давуу талтай.

Үүний дараа МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалагын удирдлага дор ҮЭ-ийн гишүүдэд /албан болон албан бус салбар дахь/ хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх асуудлаар оролцогчдын саналыг авах зөвлөлдөх ярилцлага боллоо.

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа хийх, тараах материал, үйл ажиллагаа хэрхэн явуулах зохион байгуулалтын төлөвлөгөө өглөө. ҮЭ-ийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт зохион байгуулах, Аймгийн ҮЭ-ээр дамжуулалгүй гэрээт хуульч өмгөөлөгчидтэйгөө шууд харьцах, нарийвчилсан сургалтуудад хамруулах, ҮЭ-ийн дэргэд Хөдөлмөрийн харилцаагаар мэргэшсэн хуулийн фирм байгуулах, урамшууллын дүнг нэмэх, урамшууллыг татварт бүртгэлтэй болгох, албан бус салбарыг зохион байгуулахад ҮЭ-ийн байгууллагын талаарх сургалт хамгийн түрүүнд хийх, өмгөөллийн туслалцаа авсан салбарын ҮЭ-үүд өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцдог байдлыг таслан зогсоох,

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сургалтын үнэлгээ, хаалт хийв.

Тэрээр 4 өдрийн сургалт үр өгөөжтэй болсон гэдэгт найдаж байна. Та бүхний санал Албан бус салбарт хууль эрх зүйн зөвлөгөө өмгөөллийг зохион байгуулалттай явуулахад ОУХБ-тай хамтран сургалт зохион байгууллаа. Хэдэн санал байна. МҮЭ-ийн холбооноос гишүүн байгууллагад хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр та бүхэнтэй хамтраад олон жил болж байна. Том зорилт бий. Одоо дүгнэхэд өндөр хэмжээнд ирсэн. Ковидын үед бүх салбарт хүндрэл учирч байна. Та бүхэнтэй байгуулдаг гэрээг тодорхой болгох, аймаг, салбарын ҮЭ-д үзүүлж байгаа үйлчилгээний дүрэм журмыг тодорхой болгон та бүхний саналыг нэгтгэж ойрын хугацаанд шийдвэрлэх нь зүйтэй.

Зарим байгууллагаас хуульч өмгөөлөгчдийн талаар гомдол ирдэг. Шинэ санал шаардлага амьдралаас урган гарч ирж байна. Аймгууд нэлээд хариуцлагажиж, ямар үйлчилгээг яаж авах вэ гэдгийг тодорхой болгоё гэдэгт санал нэг байна.

Өмгөөллийн хөлс, урамшууллын асуудлыг та бүхний саналыг үндэслэн шийдвэр гаргахад болохгүй зүйлгүй.Ажиллагчдын хуулиар олгогдсон эрхийг ҮЭ хамгаалах нь Олон улсын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны хувьд гол зорилго. Дээрх дүрэм, журмыг сайжруулах цомхон ажлын хэсгийг байгуулж, тэргүүлэгчдийн хуралд оруулж ирээрэй. Албан бус салбарт зохион байгуулалт хийхэд та бүхний дэмжлэг, сэтгэл хэрэг болно. Ямар ч зохион байгуулалтгүй газар хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд түвэгтэй. Албан бус салбарт ажиллагчдын асуудалд нааштай үр дүн гарахад та нарын дэмжлэг их хэрэгтэй. Ажлын амжилт хүсэн ерөөе гэснээр уг сургалтын арга хэмжээ өндөрлөлөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn