Ардчилсан эмэгтэйчүүддээ өөрсдийн санаачлан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө
2025.06.07

Ардчилсан эмэгтэйчүүддээ өөрсдийн санаачлан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө

Өнөөдөр 2024.06.07-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн хамтаар Ардчилсан эмэгтэйчүүддээ өөрсдийн санаачлан ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөх чөлөөт уулзалтыг зохион байгууллаа.

Д.Энхтуяа гишүүн ахмад настны амьдралын чанар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрахуй сувилахуйн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, халамж, асаргааны талаарх өөрийн боловсруулж буй хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Харин Л.Мөнхбаясгалан гишүүий хувьд АН-с хамтран санаачилж буй хүүхдийн хөгжил рүү чиглэсэн Хүүхэд хамгааллын хуулийн төслийн талаар танилцууллаа. Ардчилсан эмэгтэйчүүд маань эдгээр хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж ажлын хэсэг байгуулж, цаашид хамтран ажиллах санал гаргав.