2021.05.12

Хууль санаачлах, түүнийг батлах, хэлэлцүүлэгт оролцох үндсэн чиг үүргээ сайн биелүүлдэг гишүүдийн нэг

Энэ үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, ажиллаж байгаа гишүүдийн нэг бол Л.Мөнхбаатар гишүүн. Тэрээр өнгөрсөн парламентэд ажиллах хугацаандаа 17 хууль түүнийг дагалдах 80 гаруй хуулийн болон УИХ-ын тогтоолын төсөл санаачилж өргөн барьж байсан. 

Тэрээр энэ парламентаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоол, Хоршооны тухай хууль зэрэг хэд хэдэн чухал хуулийг бусад гишүүдийн хамт санаачлан, батлуулсан.

Мөн хувийн тэтгэврийн тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахалан ажиллаж байгаа билээ.

Тус хуульд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлнэ. Мөн дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.

Л. Мөнхбаатар гишүүний хувьд УИХ-ын чуулганд байнга үг хэлж, байр сууриа илэрхийлж, хуулийн хэлэлцүүлэгт хамгийн идэвхтэй оролцдог гишүүдийн нэгд тооцогддог. 

Гишүүдийн хувьд саяхан батлагдсан Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Дэлхийн жишигтэй нийцүүлж зохиогчийн эрхийн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Олон улсын оюуны өмчийн байгууллагаас зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой олон улсын гэрээ, конвенцууд, дүрэм журмуудыг байнга шинэчлэн гаргаж байдаг. Тийм учраас түүнд нийцүүлж, хууль тогтоомжуудыг нэлээд нарийвчилж зохицуулах шаардлага байдаг.Нөгөө талаар Оюуны өмч, зохиогчийн эрх, патент, барааны тэмдэг гэдэг бол өргөн хүрээгээр нь авч үзвэл бүхий л салбарыг хамарч болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал ч энэ хүрээнд хамаарна. Оюуны өмч, зохиогчийн эрхийг хэр хуульчилж чадсан байна гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэг үзүүлэлт болно. Тийм учраас дэлхийн жишигт нийцүүлж хуулийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж

байр суурийг илэрхийлж байсан.

Түүнчлэн Л.Мөнхбаатар гишүүн хуулийн төслийг сайжруулах, агуулгын хувьд өөрчлөх, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах болон хэлзүй, найруулгын зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргаж, чанартай сайн хууль батлуулахад анхаарч ажиллаж чаддаг юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn