С.Ганбаатар гишүүнийг эмч нар эмнэлэг рүү авч явахаар ирсэн ч явсангүй
2021.05.11

С.Ганбаатар гишүүнийг эмч нар эмнэлэг рүү авч явахаар ирсэн ч явсангүй

АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 6 дахь өдөр нь болж байна. Гишүүд нойтон өлсгөлөн зарлаж буй бөгөөд зөвхөн ус ууж буй юм.

Тэгвэл дөнгөж сая өлсгөлөн зарлаж буй гишүүд дээр үзлэг хийсэн эмч нар ирж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сахар унасан тул зайлшгүй шаардлагаар эмнэлэг рүү шилжүүлэх хэрэгтэй хэмээн мэдээлэв.

Харин С.Ганбаатар гишүүн эмнэлэг рүү явахгүй, эндээ байна хэмээн хариу мэдэгдэв.