С.Ганбаатар МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ
МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.
Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ "Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.
Холбоотой мэдээ
2024.11.21
2024.11.14
2024.11.14