Б.Бат-Эрдэнэ: И-Март бараагаа хууран мэхлэн худалдсан тул 20 сая төгрөгөөр торголоо
2021.04.16

Б.Бат-Эрдэнэ: И-Март бараагаа хууран мэхлэн худалдсан тул 20 сая төгрөгөөр торголоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Скайхапермаркет ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгож байгааг мэдэгдлээ.

Тэрээр "И-март худалдааны төв нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо.

Хэрэглэгчийн гомдол, хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд И-март худалдааны төвд худалдаалж буй зарим төрлийн жимс  гарал үүсэл, сорт зөрөөтэй, үйлдвэрлэгч тодорхойгүй төөрөгдүүлсэн мэдээлэл хэрэглэгчдэд өгч худалдан борлуулдаг нь тогтоогдов. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасныг үндэслэн бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо" гэв.