2021.04.15

Даланжаргалан сум Зуны гэр цэцэрлэгтэй боллоо

Боловсролын чанар хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах, сурагчдын эрүүл аюулгүй таатай орчинд сурч хүмүүжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хүүхдийн цэцэрлэгт зуны 2 гэр цэцэрлэгийг хүлээлгэн өглөө. 

Гэр цэцэрлэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй, нарны зайн үүсгүүрээр ажиллах хөргөгч, био ариун цэврийн суултуур, хүүхдийн тоглоом, багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн бүрэн багтжээ.

Гэр цэцэрлэг ажиллаж эхэлснээр зуны улиралд малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах бүрэн боломжтой боллоо.

Мөн Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургууль, Дэлгэрэх, Хатанбулаг сумын ЕБ-ын сургуульд сургалтын тоног төхөөрөмж, сурагчдын ширээ сандал, биеийн тамир, спортын хэрэглэл, тоног төхөөрөмж, дотуур байрны тохижилтын тавилга тоног төхөөрөмж, Сайншанд сумын 2, 9, 13, Замын-Үүд сумын 7, Мандах, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл сумын цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, гал тогооны хэрэгсэл, компьютер, хөгжим, тавилга, зөөлөн эдлэлийн дэмжлэг үзүүллээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn