2021.04.09
Ж.Сүхбаатар: Хөл хорионы үед зохион байгуулалтын ажлаа сайн хийх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсслоо.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"Засгийн газрын гаргасан шийдвэр бол яах аргагүй иргэдийн шахалт шаардлага хүлээлт байсан. Сүүлийн 3 сар би энэ асуудлыг хэлсэн. Засгийн газар давуулж биелүүллээ. Зөв шийдвэр гаргасан. Үүний араас С.Амарсайхан сайд анхаарч 5 хүртэлх хүнтэй салхинд гарч болно гэсэн зүйл ярьж байна. Тийм бол зохион байгуулалтын ажил маш сайн хийх ёстой.
2 дахь тунгаа тариулах хүмүүс ойр байх газраа очиж тариулна гэж байгаа юм бол тэрийг нь хэн хэрхэн хэлж өгөх ёстой вэ? Энэ мэт зохион байгуулалт талын ажлаа сайн хийгээрэй.
Эцэст нь хэлэхэд УИХ-ын дарга ч мөн анхаарах нь зүйтэй. Ер нь төсвийн тодотголыг орлого, зарлага нэмэгдэхийн тохиолдолд хийх ёстой юу? УИХ эрхээ эдлэхгүй байх юм уу? Төсөв батлагдсан. Төсвөөс гадуур Засгийн газрын нэмэлт эх үүсвэр олчихвол өөрсдөө шийдээд яваад байх юм уу?"
Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn