2021.03.25
Т.Энхтүвшин: Ёс зүйн харицлага алдсан өмгөөлөгчдөд ямар хариуцлага ногдуулах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Орон нутагт өмгөөлөгчөөр ажиллах хүн ховор олддог. Бас үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх тал дээр хойрго ханддаг. Бэлтгэлгүй орж ирээд шүүх хурал хойшлогддог тал бий. Өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд хэн хяналт тавьж ажиллах вэ?
Ёс зүйн хариуцлага алдсан өмгөөлөгчдөд ямар хариуцлага ногдуулах вэ? Нэн ядуу, цалин орлогогүй гэсэн тодорхойлтоо аваад ир гэдэг. Гэтэл нөгөө үйлчилгээ авах хүмүүс алга болдог. Энэ асуудлыг эрхзүйн зөвлөгөө өгч байгаа хүмүүс хариуцаад явбал үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Энэ асуудлыг хуулийн төсөлд тусгасан уу?
Түүний асуултанд ажлын хэсгийнхэн хариулт өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn