2021.03.25

Ж.Сүхбаатар: Эрх нь зөрчигдсөн, төлбөрийн чадваргүй иргэнд эрх зүйн чанаргүй туслалцаа үзүүлвэл яах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Монгол улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа биш учраас улсын өмгөөлөгч биш. Мэргэжлийн бус үг хэллэг үр дагавар дагуулдаг. Нийтийн өмгөөлөгч гэж байдаг. Санхүүжилт нь Засгийн газраас харин хувийн өмгөөлөгч болон бусад нь хийж болдог.Үүний нэр товъёог өөрчлөх хэрэгтэй. Монгол улсын иргэдийн эрхийг хамгаалах талаар хүчтэй ярьж байна. Төлбөрийн чадваргүй хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг ярьж байна.

Төрийн албан хаагчдын статустайгаар ажиллах тал дээр оруулж ирсэн.  Энэ ажлыг хэдэн хүн ямар төсөв мөнгөөр ажиллах вэ? Өмгөөлөгч нар нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг.Үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Хууль зүйн зөвлөгөөг Чанаргүй үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд яах вэ?

Түүний асуултанд ажлын хэсгийнхэн хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn