2021.03.23
Б.Бейсен: Мөнгө нь байгаа хэрнээ резидент эмч нарын цалинг яагаад өгөхгүй байна вэ?
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдийн /2021.03.23/ хуралдаан 10 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
Энэ тайлангаас харахад хуулийн хэрэгжүүлэлт тааруухан байна уу даа гэж харагдлаа. Энэ байгууллага 9 аймагт байгуулагдсан юм байна. Бусад аймагт байгуулагдах юм уу? Энэ албанд хичнээн хүн ажиллаж байгаа юм бэ? Хэдэн төгрөгний төсөвтэй юм бэ? Хуулийн хэрэгжилт яагаад ийм муу байна вэ?
Хөдөөний эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал мөн эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь муу байгаа. Энэ асуудлаар судалгаа хийсэн үү? Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудал хөдөө орон нутагт байна. Саяхан Баян-Өлгийд сумын засаг даргаар хоёр эмэгтэй нэр дэвшсэн. Нэгийг нь дөрвөн сарын дараа томилсон. Нэгийг нь одоо болтол томилоогүй.
Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийн хичээлийн талаар ярьж байна. Үүнд хичээл орж байгаа багш нарыг гүнзгийрүүлсэн сжргалтанд сургаж болдоггүй юм уу? Боловсролын яам, эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам анхаарах хэрэгтэй. Сургуулийн эмч гэж байдаг. Тэр нь зарим нь бага эмч, сувилагч нар байдаг. Дээд мэргэжлийн хүмүүс биш. Энэнд анхаар. Зарим хүмүүсийнх нь боловсролын түвшин хүрэхгүй байна. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Урамшуулал авч чадахгүй л байна. Төсөл хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа. Бас л ялгаварлан гадуурхаж байна.