2021.03.23
Б.Баярсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжих шаардлагатай байна
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг сонслоо.
Гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Одоо хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулган дээр ажлын байрны бэлгийн дарамтын талаар нилээн нарийвчилсан заалтууд орсон. Жендэрийн үндэсний хорооноос энэ талын зөвлөмж гаргасан гэж ойлгосон. Энэ зөвлөмжийн үр дүнд 461 байгууллагын дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг нарийвчлан тусгахаар болсон гэж ойлголоо.
Бодит байдал дээр хэрэгжиж байгаа юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг дэмжиж байгаа гэсэн. Ковидын үед энэ ажил явж байгаа юу? Цаашдаа энэ талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна. Та бүхэн нилээн олон орон нутагт сургалт хийжээ. Энэ бол сайн ажил. Харин хийсэн сургалтандаа ямар үнэлэлт дүгнэлт хийж байна. Энэ сургалтаа Завхан аймагт хэзээ хийх вэ?
Жендерийн Үндсэний хорооны дарга Т.Энхбаяр:
Ажлын байрны бэлгийн дарамтын талаар Хөдөлмөрийн дотоод жураманд тусгах асуудлыг эхлээд ярьж байгаа. Төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажлын байрны бэлгийн дарамтнаас урьдчилан сэргийлэх гарын авлага 2020 оны 4-р улиралд гаргасан. Хэрэгжилтийн тайланг жил бүр авна. Бусад хяналт тавих ажлыг ХЭҮК-той хамтарч хийнэ.
ХХАУХҮ-ын төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:
Ковидын Эдийн засгийн сөрөг нөлөөллийн үед ажлын байрыг хадгалах талаар санхүүгийн дэмжлэг аваад явах боломж Аж ахуй нэгжид байгаа.Энэ талаар түлхүү ажиллана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn