
2021.03.15
Ерөнхий сайд хоёр өдөр дараалан мэдээлэл хийнэ
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлийн дагуу УИХ-ын хаврын чуулган энэ сарын 15 буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ.
Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногт Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр өдөр дараалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож мэдээлэл хийхээр болжээ.